by

“MAЗДА” КОМПАНИ 2030 ОНООС ЭХЛЭН ЗӨВХӨН ГИБРИД БОЛОН ЦАХИЛГААН МАШИН ҮЙЛДВЭРЛЭНЭ 2017-09-19


“Мазда” компани 2030-аад оны эхний хагаст бензин, дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээс бүрэн татгалзаж, оронд нь гибрид, цахилгаан машин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай баасан гарагт Японы “Коидо” агентлаг мэдээллээ. Учир нь дэлхий даяар экологийн норм чангарч, түлшний зарцуулалтад тавих шаардлага өндөрсөж байгаатай холбоотой ажээ. Энэ оны 8 дугаар сард Японы “Мазда”, “Тойота” компаниуд цахилгаан хөдөлгүүртэй машин зохион бүтээх мөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр хамтарсан үйлдвэрийн газар байгуулах зорилгоор түншлэл байгуулах гэж байгаа тухайгаа зарлаж байсан юм. Энэ нь 2040 он гэхэд Их Британи, Франц улсууд дизель, бензин хөдөлгүүртэй машин үйлдвэрлэхээ зогсоохоор шийдсэн зэрэгтэй холбоотой ажээ.
http://www.montsame.mn