by

KINCORA COPPER: ХУУЧИН ЛИЦЕНЗ ЭЗЭМШИГЧИД БОЛОН ГУРАВДАГЧ ТАЛУУДЫГ ЯЛГАЖ ҮЗЭЭГҮЙ. /2014-07-30/ 2014-08-04

Шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцсон 106 лицензийн талбайд сонгон шалгаруулалт явуулахдаа хуучин лиценз эзэмшигчид болон гуравдагч талуудыг ялгаж үзээгүй гэж “Kincora Copper” компаниас мэдээллээ. Тиймээс бусад компаниудтай хамтран санаачилга гаргаж Монгол Улсын Засгийн газар болон Уул, уурхайн яаманд хандан байр сууриа илэрхийлж “Бүх талд ашигтайгаар шийдвэрлүүлэхээр зорино” гэж мэдэгдсэн байна. Хууль бусаар олгосон гэж үзсэн 106 тусгай зөвшөөрлийг шүүхийн шийдвэрээр өнгөрсөн онд хүчингүйд тооцсон юм. Үүнд Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper”-ийн мэдлийн хоёр тусгай зөвшөөрөл багтжээ. Тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцсоны улмаас тус компани данснаасаа 6.9 сая канад долларын хасалт хийсэн гэж “Kincora Copper”-ийн зүгээс мэдээллээ. Эх сурвалж: http://bloombergtv.mn