by

Хөрөнгө Оруулагч Үндэстэн сан мэндэллээ  2022-09-02

san

Монголын анхны хамтын нээлттэй сан хөрөнгийн зах зээлд шинээр мэндэллээ. Хөрөнгө Оруулагч Үндэстэн санг анхны хаалттай хөрөнгө оруулалтын сан болон Үндэсний Хувьчлалын Сан, Ард Менежмент компани үүсгэн байгуулж танилцуулж байгаагаараа онцлогтой. Нээлттэй сан нь харилцагчдын хөрөнгийг мэргэжлийн багаар удирдуулж, өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулж, түүнээс бий болох өгөөжийг хөрөнгө оруулагчдадаа хуваарилан ажилладаг мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм. Сангийн давуу тал нь эрсдэлийг тархаан байршуулах, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөжийг бий болгох, мөн хүссэн үедээ сангаас хөрөнгө оруулалтаа өгөөжийн хамт эргүүлэн авах боломжуудыг олгодог. Харин Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын нээлттэй сангийн хувьд дотоод гадаадын шилдэг компаниудын хувьцаа, тогтмол орлоготой үнэт цаас болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хуваарилж, хөрөнгө оруулагчдадаа өндөр өгөөж хүртээхийг зорьж байна.

Монголд анхдагч нээлттэй санд хөрөнгө оруулснаар таны хөрөнгийг мэргэжлийн, арвин туршлагатай баг удирдаж, таны өмнөөс хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж ажиллах ба хөрөнгө оруулагч та хүссэн үедээ нэгж эрх нэмж авах эсвэл нэгж эрхээ буцаан зарах боломжийг нээлттэй олгож байгаа юм. 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үүсгэн байгуулах зөвшөөрлөө авсан бөгөөд үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн хүрээнд мөрдөн ажиллахын зэрэгцээ олон улсын жишиг, стандартыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.  

Та бүхэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу. 

Хаяг: Сэнтрал Тауэр 17 давхар, Сүхбаатарын талбай, СБД, Улаанбаатар хот, Монгол Улс
И-мэйл хаяг: info@ardmanagement.mn
Вэб хуудас: ardmanagement.mn
Утас: +(976) 7707 8282, +(976) 8989 2264