by

Хөрөнгө Оруулагч Үндэстэн Хөдөө орон нутагт ажиллаж байна 2020-08-11

Хөрөнгө Оруулагч Үндэдстэн орон нутгаар

Улаанбаатар, 2020 оны 8 сарын 1. Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөл Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Хархоринд санхүүгийн боловсрол олгох сургалт, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Өвөрхангай, Баянхонгор аймагт 6 сарын 10-наас 13-ны хооронд, Дархан, Эрдэнэт хот, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймаг, Өвөрхангайн Хархорин суманд 7 сарын 27-ноос 8 сарын 5-ны өдрүүдэд Санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулж, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж ажиллалаа.

Тус арга хэмжээнд Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Тэтгэврийн шинэчлэл, Хувийн тэтгэврийн сангаа хэрхэн бүрдүүлэх вэ”, Ард Кредит ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн “Санхүүгийн харилцаанд хариуцлагатай оролцох нь“, Ард Актив ХЗХ-ны захирал Г.Билгүүн “Хувийн санхүүгээ хэрхэн удирдах вэ” сэдвээр тус тус сургалт зохион байгуулж, нийт 820 гаруй хүмүүсийг хамруулжээ. Уг үйл ажиллагаанд алслагдмал баг сумдаас зорин ирж сургалтад сууж буй иргэд цөөнгүй байсан юм.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн орон нутгаар

Хөрөнгө оруулагч - Хөдөө орон нутаг үйл ажиллагаа үргэлжлэн 8 сарын 18-наас 28-ны өдрүүдэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймаг, Тосонцэнгэл суманд сургалт, танилцуулгаа хийхээр төлөвлөж байгаа аж. Дашрамд дурдахад, сургалтыг зорин ирсэн хүн бүр 2020 оны цоо шинэ загварын Samsung брэндийн 32 инчийн зурагтын хонжвортой сугалаанд оролцож, азаа сорих боломжтойг дуулгахад таатай байна.

Хөдөө орон нутгаар хийж буй сургалтын мэдээлэл, хөтөлбөрийг Ard Financial Group фэйсбүүк хуудсаас аваарай.
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК