by

Хөрөнгө Оруулагч Үндэстэн – Солонгос Улсыг зорин очих гэж байна  2022-10-14

korea web

Ард Санхүүгийн Нэгдэл Солонгос Улсад суугаа Монголчууддаа зориулан нийт 7 хотод нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, санхүүгийн мэдлэгийг хүртээмжтэй түгээх зорилготой уг нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр та хөрөнгө оруулалт, хувийн санхүүгийн сургалтад хамрагдаж, мэдээлэл авахаас гадна хамгийн оновчтой хөрөнгө оруулалтыг хийх боломжтой юм. 

Манай айчлалын баг 2022 оны 11 сарын 17-нд Солонгос Улсыг зорих бөгөөд Тэгү, Пусан, Том Гуанжу, Чонан, Сувон, Сөүл, Инчон гэх 7 хотоор хуваарийн дагуу айчлах юм. 9 өдрийн үйл ажиллагаанд нийт 18 өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд хүрэлцэн ирсэн иргэдийг олон онцгой урамшуулал хүлээж байна.  

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com