by

ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД – САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ТҮГЭЭХ ХӨТӨЛБӨР АНХ УДАА ЗАРЛАГДЛАА 2021-06-18

Илгээлтийн Эзэд 2021

Монгол Улс, Улаанбаатар хот, 2021-5-23 – Ард Санхүүгийн Нэгдэл (Ард), Хөдөөгийн Бичил Санхүүг Дэмжих Холбоо хамтран Санхүүгийн боловсрол түгээх Илгээлтийн Эзэд хөтөлбөрийг зарлалаа. Ард иргэдийн санхүүгийн боловсрол дээшилснээр наад зах нь тухайн хувь хүн, айл өрхийн аж амьдрал сайжирч, цаашлаад улс орны эдийн засаг бодитоор өсөж, ядуурал буурахад чухал нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Үүнтэй холбоотойгоор Монгол орон даяар анх удаа Илгээлтийн Эзэд- Санхүүгийн боловсрол түгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрт хамрагдсан залуус буюу Илгээлтийн Эзэд 21 аймаг 330 сумдад суугаа иргэдэд санхүүгийн боловсролыг түгээхэд уг төслийн зорилго, ач холбогдол оршиж байна.    

Илгээлтийн Эзэд хөдөө орон нутагт 2021 оны 6 сарын 8-наас 7 сарын 7 хүртэл 1 сар цалинтай дадлага хийж, орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээхээс гадна Ардын бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд илүү ойр очиж танилцуулан ажиллах юм. Илгээлтийн Эздийг сонгон шалгаруулахдаа тухайн сумын иргэн байх, Ковид-19 цар тахлын эсрэг вакцины 2 тунд бүрэн хамрагдсан байх зэрэг хэд хэдэн үзүүлэлтийг харгалзах юм. Шалгаруулалтад тэнцсэн залуусыг орон нутагт томилохоосоо өмнө ур чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэх, чиглүүлэх сургалтад хамруулж, гарын авлагаар хангана. Мөн томилолтын хугацаанд цалинжуулж,  унааны зардал олгох бөгөөд уг төсөл нь нийт 250 сая төгрөгийн шагналын сантай гэдгээрээ онцлог.

Оюутнууд цалинтай дадлага хийхийн сацуу төрөлх нутгийнхаа ард иргэдэд санхүүгийн боловсролыг түгээж, төсөл хаагдсаны дараа Ард Санхүүгийн Нэгдэлд ажилд орох боломж нээгдэх юм. Тодруулбал, 330 суманд ажилласан Илгээлтийн Эздээс 10 хүнийг ажлын байраар хангана.

Үе үеийн залуус тухайн нийгмийнхээ өнгийг тодорхойлж, улс орондоо соёлын үрийг тарьж явдагчлан энэ удаад ч мөн Илгээлтийн Эзэд маань Монгол орныхоо 330 суманд биечлэн очиж санхүүгийн боловсролын үрийг суулгаж, суулгасан үрээ арчилж тордох бахдам сайхан үйл явдал өрнөж байна. 

Төслийн удирдамжтай танилцах бол энд дарна уу.

Төслийн талаарх түгээмэл асуулт, хариулттай танилцах бол энд дарна уу.

Төсөлд бүртгүүлэх - Ард Аппаараа бүртгүүлээрэй.

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Ард Академи Санхүүгийн Боловсролын Төв

Вэбсайт: academy.ard.mn