by

Аппрентисын оролцогчид хамтран ажиллахаар боллоо 2021-06-03

photo_2021-06-03_17-03-31

Улаанбаатар хот, Монгол улс, 2021-6-3 - Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан зохион байгуулж буй Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төсөлд Монгол Телевиз ХХК, ОРИ Медиа ХХК хамтран ажиллахаар боллоо. Уг төсөлд хамтран ажилласнаар ОРИ Медиа компани нь Монгол улсын 21 аймаг, 330 сумдад суугаа хэрэглэгчдэдээ хүрч, үйлчилгээгээ илүү ойртуулахаас гадна 200,000 айл өрхөд уг платформыг 14 хоногийн турш үнэ төлбөргүй ашиглах эрх бэлэглэх гэж байна.

Хамтын ажиллагааны гэрээнд 2 талыг төлөөлөн, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Маркетинг Эрхэлсэн Захирал Ц.Бархас, Ард Лайф ХХК-ийн Дэд Захирал О.Амарболд, ОРИ Медиа ХХК-ийн Дэд Захирал Ж.Эрдэнэбаяр, ОРИ Студиос ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Бат-Оюун нар гарын үсэг зурлаа. 

Монголын анхны бизнесийн шоу нэвтрүүлэг Аппрентисын шилдэгүүд ийнхүү ажил, амьдралын замд гар нийлж, удирдаж буй байгууллагуудаа төлөөлөн нийгмийн хариуцлагын хүрээнд шинэ дэвшилтэт үйлчилгээ, сонирхолтой оюуны өмчийн бүтээлүүдийг Эх орны өнцөг булан бүрт түгээхээр нэгдээд байна. 

Хүчтэй, Хамтдаа байж Оюуныг тэтгэж, Жаргал бэлэглэх үйлсийг эхлүүлсэн залуустаа баярлалаа. 

Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төслийн мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

ОРИ Медиатай холбоотой мэдээллийг эндээс аваарай.

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com