by

iDAX бирж албан ёсны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэгдлээ. 2022-09-23

photo_2022-09-27_16-12-55

Монгол Улсын УИХ-аас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн тухай хууль нь Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж, хөгжлийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, гадаад хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх, мөнгө угаалт, терроризмтой тэмцэх, ФАТФ-ын зөвлөмж 15-ын хэрэгжилтийг хангах зорилготой ба 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Виртуал Хөрөнгийн Үйлчилгээ Үзүүлэгчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр аливаа этгээд нь Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүлэхгүйгээр виртуал хөрөнгийн үйлчилгээг эрхлэх боломжгүй бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахын тулд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүлтгүүлэн, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай ба дараах шаардлагуудыг хангасан байна. Энд дарж уншина уу.

АрдКойны төрөлх бирж болох iDAX нь дээрх шаардлагуудыг бүрэн хангаж, Санхүүгийн Зохицуулах Хороонд албан ёсоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр (VASP) бүртгүүлсэн бирж боллоо. Ингэснээр iDAX бирж нь хэрэглэгчдийнхээ аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах чадамжтай гэдгээ албан ёсоор батлаад зогсохгүй, Монгол Улс болон Олон Улсад крипто биржийн үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй боллоо.

Бид энэ салбартаа мөс хагалагч байж, 2017 онд Монголд анх удаа Биткойны цахим түрийвч Xapo компанитай хамтран Биткойны арилжааг эхлүүлж, анхны Крипто Үндэстэн Сан байгуулж байв. 

2019 онд Монголын хамгийн анхны криптовалют болох АрдКойныг бүтээж, өдийг хүртэл экосистемээ өргөжүүлж, эрэлт хэрэгцээ, хэрэглээг тасралтгүй нэмэгдүүлсээр байна. 

2020 онд Монгол инженерүүдийн ур ухаанаар DAX.mn биржийг бүтээн, 1 жилийн дотор дотооддоо хамгийн олон харилцагчтай бирж болж чадсан. 

2021 онд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, гадаад зах зээл рүү тэлэх зорилгоор iDAX биржийг байгуулаад байна. 

Криптовалютыг албан ёсоор хүлээн зөвшөөрч хуульчилсан улсын албан ёсны эрхтэй бирж болж байгаа нь дэлхий дахинд томоохон мэдээ бөгөөд гадаад төслүүд болон хэрэглэгчдийг Монголын зах зээлтэй холбох гүүр болж буй юм.

Крипто салбарт Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч буюу VASP-р бүртгүүлэх нь томоохон үйл явдал бөгөөд жишээ дурдвал, FTX бирж 2022 оны 7 сарын 29-нд Арабын Нэгдсэн Эмират Улсад анхны VASP болон бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийгhttps://www.idax.exchange/