by

I УЛИРАЛД ИНТЕРНЭТ БАНКААР ХИЙСЭН ГҮЙЛГЭЭНИЙ ДҮН 5.3 ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ 2017-07-06

2017-07-03
2017 оны нэгдүгээр улиралд зөвхөн интернэт банкаар хийсэн гүйлгээний дүн 5.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 94 хувь өссөн болохыг Монголбанк хөдөлгөөнт банкны тайландаа дурджээ. Гэхдээ энэ нь өнгөрсөн улирлаас 5.6 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Өнгөрсөн оны IV улиралд интернэт банкаар хийсэн гүйлгээний дүн 5.6 их наяд төгрөгт хүрж байсан. Энэ хэмжээ 2016 оны мөн үед 2.7 их наяд төгрөг байжээ. Мөн тайланд гар утасны хэрэглээнд тулгуурласан Мобайл банкны аппликейшнийг 2.8 сая хэрэглэгч буюу Монгол Улсын хөдөлмөрийн насны иргэн бүр ашиглаж байна. Энэ нь интернэт банк ашигладаг иргэдээс 2.5 дахин өндөр дүн аж. Харин идэвхтэй хэрэглэгчийн тоог харьцуулбал интернэт банкийг 16.8 хувь нь орон нутагт ашигладаг бол мобайл банкны 45.2 хувийг орон нутгийн иргэд ашигладаг юм байна. Гэхдээ мөнгөн дүнгээр нь авч үзвэл интернэт банкаар дамжуулан хийх гүйлгээний дүн мобайл гүйлгээнээс 1.7 дахин их байна. Нийт хөдөлгөөнт банкаар дамжсан гүйлгээнээс харахад энэ оны эхний улиралд 4.8 их наяд төгрөгийн гүйлгээг хадгаламж хэлбэрээр хийсэн бол, 2.7 их наяд төгрөгийн төлбөр тооцоог цахим хэлбэрээр гүйцэтгэжээ.

Иргэдийн хувьд интернэт банктай харьцуулахад гар утасны хэрэглээнд тулгуурласан мобайл банкийг сонгох хандлага түгээмэл ажиглагдаж байгааг Монголбанкнаас танилцуулсан хөдөлгөөнт банкны тайлангаас харж болохоор байна.
http://bloombergtv.mn/