Хувьцаа худалдан авах mендер санал гаргах тухай:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хөвсгөл ХК-ийн 94 хувийг (48,839 ширхэг) буюу хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргаж байна.
1 | Худалдан авах санал гаргаж буй хуулийн этгээдийн мэдээлэл | Нэр: Ард Санхүүгийн Нэгдэл ХК |
Хаяг:Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж 2, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байр 2-р давхар | ||
РД: 2001861Бүртгэлийн дугаар: 9010001145 | ||
Утас: 77078181 | ||
Цахим хаяг: info@ardholdings.com | ||
2 | Худалдан авахаар зарласан нийт хувьцааны тоо ширхэг | 94 хувь (48,839 ширхэг) |
3 | Хувьцаа худалдан авахаар санал болгох үнэ | 73 төгрөг |
4 | Худалдан авах саналын эхлэх он, сар, өдөр | 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр |
5 | Худалдан авах саналын дуусах он, сар, өдөр | 2021 оны 11 дугээр сарын 08-ний өдөр |
6 | Худалдах саналыг хүлээн авах эцсийн өдөр | 2021 оны 11 дугээр сарын 08-ний өдөр |
7 | Хувьцааг худалдан авах төлбөрийг гүйцэтгэх өдөр | 2021 оны 11 дугээр сарын 10-ний өдөр |
8 | Худалдан авах санал гаргагчийн худалдах саналыг хүлээн авах шуудангийн хаяг | Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж 2, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байр 2-р давхар |