by

HUNNU COAL: “BANPU”-ИЙН МОНГОЛ ДАХЬ ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2015-11-13

2015-11-9 Лондонгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “CIC Gold Group” Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Gobi Minerals” компанийг 5.6 сая фунт стерлингээр худалдан авахаар тохиролцсон байна. Төлбөрийг 280 сая хувьцаа гаргаж барагдуулахаас талыг нь худалдагч талд шилжүүлэх юм байна. “Gobi Minerals” компани Монголын Алт Корпорацийн зэс-молибдены Цагаан Суварга ордын ойролцоо хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг ажээ. Хэдий тийм боловч хэлцэл эцэслэгдэхийн тулд талууд хэд хэдэн нөхцөлийг биелүүлэх ёстой юм байна. Үүнээс гадна “CIC Gold Group” Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан У.Барсболдыг группийнхээ үйл ажиллагаа эрхэлсэн захирал болон гүйцэтгэх ТУЗ-ийн гишүүнээр томилжээ. www.bloombergtv.mn