
Улиран одож буй 2024 оныг эрч Хүчтэй үдэж, айлчлан ирж буй шинэ оны шинэ боломжуудыг Хамтдаа алгаа дэлгэн угтах энэ мөчид Ард Санхүүгийн Нэгдлийг үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэдэг эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бидний хамтын ажиллагаа, нэгдмэл зорилго Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох үйлсийг эрчимжүүлэн урагшлуулахад онцгой хувь нэмэр оруулж, томоохон түлхэц болдгийг хүндэтгэлтэйгээр тэмдэглэн хэлмээр байна.
2025 онд бид харилцагч та бүгддээ илүү үнэ цэнийг түгээж, хөрөнгийн ардчилал, шинэлэг технологи нэвтрүүлэн хамтын ажиллагааг бэхжүүлэх, дижитал шийдлийг үр дүнтэй ашиглах зорилтоо баттай хадгалж, Хүчтэй. Хамтдаа. урагшлахдаа баяртай байх болно.
Ирж буй шинэ он танд болон таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал, хөгжил дэвшлийг авчрах болтугай. 2025 оныг онцгой өсөлт, бүтээлч ахиц, тогтвортой амжилтын жил болгон Хамтдаа бүтээцгээе.
Шинэ оны мэндийг дэвшүүлье!
Хүндэтгэсэн,
Батбилэгийн Золбоо
Гүйцэтгэх Захирал, Ард Санхүүгийн Нэгдэл ХК