by

“GUILDFORD COAL” КОМПАНИ НҮҮРС ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛНЭ 2014-08-22

2014-8-15 Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани Баруун ноён уул ордоос энэ сарын 25-наас нүүрс тээвэрлэж эхлэхээр болсон тухай мэдээлэв.Анхны тээвэрлэлтээр тус ордоос 8,000 тонн нүүрсийг БНХАУ-ын эцсийн хэрэглэгчдэд хүргэх гэрээ байгуулсан аж.Мөн цаашид 12,000 орчим тонн “хар алт” нийлүүлэхээр төлөвлөж буйгаа “Guildford Coal” мэдэгджээ.Өмнөговь аймагт орших Баруун ноён уул орд нь 70.4 сая тонн нөөцтэй аж. “Guildford Coal” нь тус ордоос Шивээхүрэн хилийн боомт хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрлөө өнгөрсөн 7 дугаар сард Зам, тээврийн яамнаас авчээ. http://news.gogo.mn