by

Ард Санхүүгийн Нэгдэл бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаар боллоо  2022-02-24

photo_2022-02-24_17-32-31

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилго тавин ажилладаг Ард Санхүүгийн Нэгдэл ХК Монгол орны өнцөг булан бүрийг хамарсан Скоп Аллианс ХХК-ийн нэвтрүүлж буй GOOD платформыг санхүүжүүлэхээр боллоо. 

Уг төсөлд жижиг дунд бизнес эрхэлж буй хувь хүн, аж ахуй нэгж бүр оролцох боломжтой бөгөөд үйлдвэрлэгч, мерчант, эцсийн хэрэглэгчийн бүхий л харилцааг GOOD платформоор дамжуулан шийдэж байгаагаараа онцлог юм. Үйлдвэрлэгчид энэхүү платформд нэгдсэнээр бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтын орлогыг шууд хүлээн авч төлбөр, тооцооны асуудлаа шийдэж  борлуулалтын орлогоо нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагааны зардлаа үлэмж хэмжээгээр бууруулах томоохон давуу талыг эдлэх юм.  Харин  худалдаа эрхлэгчдийн хувьд өртөг багатай санхүүгийн үйлчилгээг түргэн шуурхай авснаар барааны захиалгаа цаг алдалгүй хийж бизнесийн орлогоо нэмэгдүүлэх зэрэг олон шинэлэг боломжуудыг хүртэх юм. Эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч иргэдийн хувьд Ард Аппаа ашиглан гүйлгээ хийх, худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгийн  3%-тай тэнцэх АрдКойныг урамшууллаар  авах боломжтой.   

Уг төслийн талаар Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Ч. Ганхуяг Ikon.mn сайтад оны өмнө өгсөн ярилцлагадаа:  “Үйлдвэрлэгч, хэрэглэгчийг холбосон санхүүжилтийн гинжин хэлхээг үүсгэх GOOD платформыг хамтран эхлүүлж байгаа. Дотоодод үйлдвэрлэсэн, дотоодын түүхий эд ашигласан, Монгол хүний гараар бүтсэн бүтээгдэхүүнийг Ард Аппаараа авбал урамшуулалд хамрагдах боломжтой. Энэ нь бидний хэлж байсан банк санхүүгийн салбар дахь түйвэйлтийн дараачийн шатны ажил юм” хэмээн дурдсан байна. 

Төслийг хэрэгжүүлэгч: "СКОП Аллианс" ХХК 

Хөрөнгө оруулагчид: 

image1

Та бидэнтэй нэгдэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг тасралтгүй өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com