by

“GLENCORE” КОМПАНИ “VOLCAN”-ИЙН 27 ХУВИЙГ 531 САЯ АМ.ДОЛЛАРААР АВАХААР ТОХИРОЛЦОВ 2017-10-04


Цайрын ханш сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсний дараа “Glencore” компанийн удирдлагууд металл олборлолтоор Латин Америкт тэргүүлэгч Перугийн “Volcan” компанийн 27 хувийг 531 сая ам.доллараар авахаар тохиролцжээ. “Glencore” компани “Volcan”-ийн нэгж хувьцаа тутамд 1.25 ам.доллар санал болгосон нь хаалтын ханшаас 23 центээр өндөр дүн болсон байна. “Rio Tinto”, “BHP” компаниуд ногдол ашгаа нэмэх, хувьцаагаа эргүүлэн худалдаж авах чиглэлд төвлөрч байгаа бол “Glencore” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, зэсийн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэхэд анхаарч байна.
http://www.bloombergtv.mn