by

Ч.Ганхуяг Шинэ Аваргуудын зөвлөгөөнд танилцуулга хийлээ 2024-12-05

abn

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Чулууны Ганхуяг нь 2024 оны 11 сарын 28, 29-ний өдрүүдэд Швейцар Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмлэг болох Шинэ Аваргуудын 2024 оны зөвлөгөөнд (New Champions Retreat) компаниа төлөөлөн оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь жилдээ нэг удаа Дэлхийн Эдийн Засгийн Форумын төв байранд болдог бөгөөд гишүүн компаниуд нь тэргүүний туршлагаасаа хуваалцаж, өөрийн үйл ажиллагаандаа гаргаж буй ололт, амжилт, шинээр нэвтрүүлж буй технологи, өсөлтийн стратегийнхаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжийг олгодог юм.

Ганхуягийн зүгээс “Дунд хэмжээний бизнесийн өргөжих стратеги” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Ард Санхүүгийн Нэгдлийн нээлттэй компани болсон туршлагаас хуваалцаж, олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болох үндэслэл, гарах эерэг болон сөрөг үр дагавар болон энэ явцад учрах саад бэрхшээл, өртөг зардал, зохицуулалтын орчны талаар танилцуулга хийв.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: www.ardholdings.com