
Улаанбаатар хот, 2025-04-11-Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг Дэлхийн Эдийн Засгийн Форумын Шинэ Аваргуудын Зөвлөх Хороонд томилогдон ажиллахаар боллоо. Ард Санхүүгийн Нэгдэл нь 2023 оны 6 сард Дэлхийн Эдийн Засгийн Форумын “New Champions” буюу Шинэ Аваргууд нийгэмлэгийн гишүүн байгууллагаар уригдан элссэн анхны Монгол компани болж байсан бөгөөд ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг нь 2024 оны 11 сард компаниа төлөөлөн Швейцар Улсын Женев хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх нийгэмлэг болох Шинэ Аваргуудын зөвлөгөөний (New Champions Retreat) “Дунд хэмжээний бизнесийн өргөжих стратеги” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, Ард Санхүүгийн Нэгдлийн нээлттэй компани болсон туршлагаас хуваалцан олон нийтэд хувьцаагаа нээлттэй арилжиж, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй болох үндэслэл, гарах эерэг болон сөрөг үр дагавар болон энэ явцад учрах саад бэрхшээл, өртөг зардал, зохицуулалтын орчны талаар танилцуулга хийж байв.
“New Champions” нийгэмлэг нь дээд түвшний олон талт харилцаа, хамтын ажиллагааны платформ бөгөөд нийгэмлэгийн гишүүн байгууллага болсноор Ард Санхүүгийн Нэгдлийн нийт ажиллагсад тус платформоор дамжуулан мэдлэгээ тэлэх боломж нээгдсэнээр компанийн үйл ажиллагаа олон улсад улам хүрээгээ тэлж, удирдах түвшний ажиллагсад Дэлхийн Эдийн Засгийн Форумаас зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнүүдэд урилгаар оролцож, Монгол Улсын эдийн засаг болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн үйл ажиллагааг таниулан сурталчлахад дөхөм болдог.
Өндөр босго бүхий “New Champions” нийгэмлэгт элсэхэд дараах шаардлагууд тавигддаг ба нийгэмд идэвхтэй байр суурийг эзлэгч, хөгжлийг эрхэмлэгч, бүс нутагтаа тэргүүлэгч, бизнесийн үйл ажиллагагаа нийгэм, байгаль орчин, засаглалын зорилготойгоо уялдуулсан байдал, өсөлтийн хурдаараа салбартаа манлайлагч, зах зээлдээ тэргүүлэгч, өндөр ёс суртахуун бүхий удирдлагатай, Дэлхийд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шинэ технологи, бизнес загвар ашиглан шийдвэрлэхийг зорьж буйг анхааран үздэг.
Дэлхийн Эдийн Засгийн Форум нь нийгмийн бүхий л салбарын оролцогч талуудыг нэгтгэж, илүү сайн ирээдүйг бий болгох эрхэм зорилготой олон улсын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны платформ юм.
Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com