by

Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2022 оны Монголын шилдэг санхүүгийн нэгдэл компаниар нэрлэгдлээ 2022-12-17

photo_2022-12-12_17-00-37Улаанбаатар хот, 2022-12-12 - Ард Санхүүгийн Нэгдэл нь Global Banking & Finance Review сэтгүүлээс Шилдэг банк бус санхүүгийн байгууллага ангиллын 2022 оны Монголын шилдэг Санхүүгийн Нэгдэл компаниар шалгарлаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой Ард Санхүүгийн Нэгдэл нь өдгөө 61,000 хувьцаа эзэмшигч, 1.3 сая харилцагчтайгаар Ард Аппаараа дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлдэг. 

“Global Banking & Finance Review” нь Олон улсын банк санхүүгийн чиг хандлага, хөгжлийг тодорхойлогч бөгөөд дэлхийн 200 орчим улсад хүрдэг, банк санхүүгийн салбартаа хамгийн олон уншигчтай сэтгүүл юм. Уг сэтгүүл нь 2011 оноос хойш дэлхийн санхүүгийн зах зээл дэх ололт амжилт, инновац, топ менежмент, стратегийн шилдгүүдийг шалгаруулдаг уламжлалтай.

Энэхүү шагналууд нь банк санхүү, гадаад худалдаа, даатгал, эрсдэлийн сан, компанийн нийгмийн хариуцлага, тэтгэврийн сан, комплайнс, компанийн засаглал, брокер ба бирж, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын менежмент, технологи, үл хөдлөх хөрөнгө гэсэн олон чиглэлээр дэлхий дахинд үйл ажиллагаагаа явуулж буй бүхий л компаниудаас сонгон шалгаруулдаг бөгөөд нэр дэвшүүлэх, шалгаруулах, зарлах зэрэг гурван үе шаттай байдаг байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com