by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ТАРААНА 2022-02-16

Улаанбаатар, 2022 оны 2 сарын 16 - Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 2 сарын 16-ны өдрийн эчнээ санал хураалтаар 1,333,000,000 төгрөгийг мөнгөн болон хуульд заасан бусад хэлбэрээр тооцож, нэгж хувьцаанд 46.53 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах шийдвэр гаргав. 

Ногдол ашиг олгох бүртгэлийн өдрийг өдрийг 2022 оны 4 сарын 8-наар тогтлоо. Уг шийдвэрийн дагуу тухайн бүртгэлийн өдрөөр хувьцаа эзэмшиж байсан нийт хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2022 оны 6 сарын 22-ны дотор Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансанд байршуулна.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн харилцдаг брокер, дилерийн компанидаа хандаж, ногдол ашгаа хүлээн авна уу.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг тасралтгүй өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com