by

МОНГОЛ БИРЖ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ  2021-07-01

photo_2021-07-01_20-20-14

2021-7-1, Улаанбаатар хот - DAX.mn - Дижитал Хөрөнгийн Бирж буюу (DAX.mn) шинэчлэгдэж, гадаад харилцагч бүртгэдэг болсноор үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд явуулж эхэлснээр тус биржээр үйлчлүүлэгчид сонголт хийж, энгийн болон мэргэжлийн түвшинд DAX-ын арилжаанд оролцох боломжтой болж байна. Энэ шинэчлэлтийн хүрээнд, АрдКойныг DAX бирж дотроо HODL хийх буюу 6-24 сарын хугацаанд DeFi дээр 2-8 хувийн өгөөжтэй хадгалах боломж бүрдэж, арилжааны шимтгэлийн хэмжээ 0.5-0.2 хувь хүртэл буурч байна. 

Одоогоор 400,000 гаруй бүртгэлтэй харилцагчтай уг биржид харилцагчдын санхүүгийн мэдлэгийг тэлэх цэс шинээр нэмэгдсэнээр блокчэйн, криптовалютын талаарх сонирхолтой баримт болон шинэ содон мэдээллийг цаг алдалгүй авахад нээлттэй боллоо.

Мөн ArdMoney (ARDM) шинээр мэндэлж байгааг дуулгахад таатай байна. ARDM нь DAX.mn-ээс гаргаж буй 100 хувь төвлөрсөн бус (DeFi) урамшууллын оноо бөгөөд АрдКойны урамшууллын системийг дэмжиж ажиллах шинэ токен (BSC+ERC) юм. Нээлтийн урамшуулал болгож 7 сарын 1-нээс 7 сарын 15-ны хооронд АрдКойн эзэмшигчдэдээ ARDM олгохоор боллоо. Урамшууллаар олгогдох ARDM нь тухайн харилцагчийн эзэмшдэг АрдКойны хэмжээнээс хамаарах бөгөөд дээр заагдсан хугацаанд HODL хийсэн бол заагдсан дүнгээс 30 хувиар нэмж олгох юм байна. 

ArdMoney нь DAX-ын үндсэн токен болж, блокчэйн дээр олборлолт хийгдэн хэрэглээ бүрт тараагдахаас гадна арилжааны шимтгэлээ ARDM-ээр хийх боломжийг олгоно. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдлийн блокчэйн экосистем бүрэн хэрэгжиж, АрдКойныг төвлөрсөн бус санхүүгийн зах зээлд нэвтрүүлэх гүүрэн гарц бий боллоо.

DAX нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай виртуал хөрөнгийн бирж бөгөөд 2020 оны 12 сарын 14-нөөс эхлэн үйл ажиллагаа явуулж буй блокчэйн технологид үндэслэсэн крипто болон секюрити токен арилжаалах боломжийг олгож буй платформ юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322
И-мэйл хаяг: support@dax.mn
Вэб сайт: dax.mn