by

Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи Эрхэлсэн Захирлаар Г.Гантуяа томилогдлоо 2022-09-06

Pr zurag Gantuya web

Улаанбаатар хот, Монгол Улс, 2022-09-06 - Ард Санхүүгийн Нэгдлийн (цаашид Ард) Технологи Эрхэлсэн Захирлаар Г.Гантуяа томилогдсоныг Компанийн Нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Тэрбээр Ард Санхүүгийн Нэгдлийн Мэдээллийн Технологийн үйл ажиллагааг удирдаж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, компанийн дижитал бүтээгдэхүүнүүдийг төгөлдөржүүлэх, цахим шилжилтэд түүчээлэхэд онцгой анхаарч ажиллана. 

Г.Гантуяа нь Мэдээлэл, Харилцаа Холбооны Технологийн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Мэдээлэл, Холбооны Технологийн салбарын Мэргэшсэн Инженер зэрэгтэй. Уг томилгооны талаар тэрээр: "Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүн компаниудын голлох борлуулалтын суваг болох Ард Аппликэйшныг орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан хэрэглэгчдийн бүх төрлийн хэрэгцээг нэг дор шийдсэн супер апп болгон өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллана" гэв.

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com   
Вэбсайт: ardholdings.com