by

Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи Эрхэлсэн Захирлаар Эрдэнэбатын Баярмагнай томилогдлоо 2021-05-18

photo_2022-02-08_14-42-13

Улаанбаатар хот, Монгол Улс, 2021-05-18 - Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи Эрхэлсэн Захирлаар Э.Баярмагнай томилогдлоо. Тэрээр Мэдээллийн технологийн чиглэлээр 12 жил тасралтгүй ажилласан туршлагатай бөгөөд ажлын гараагаа БНСУ-ын Daum Communications Corp-д BigData судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр дадлагын ажилтнаар эхэлж улмаар Сөүл хотод i2MAX Technology компанид Төслийн ахлах Систем хөгжүүлэгчээр ажиллаж байсан бол сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол Контент ХХК -д Мэдээллийн технологийн албаны захирлаар ажиллажээ. 

Э.Баярмагнай БНСУ-ын Жежү Үндэсний Их сургуулийг Компьютер программ хангамжийн инженер мэргэжлээр Баклаварын зэрэгтэй төгссөн ба одоо СЭЗИС-д Бизнесийн удирдлагын чиглэлээр мастер цол хамгаалж байна.

Тэрээр Мьянмар улсын MPT Pay мобайл төлбөрийн системийн төсөл, Мобиком корпорацийн Candy Pay Аппын төсөл, Үндэсний мэдээний портал сайт GoGo.mn вэбсайтын шинэчлэлтийн төсөл, НЗДТГ болон Азийн сангийн хамтарсан ОНХС-н санал асуулгын системийн төсөл, Скайтел компанийн онлайн салбарын ребрэндингийн төсөл, Скайтел компанийн Андройд Апп сторын төсөл зэрэг томоохон төслүүдийг амжилттай удирдсан туршлагатай.

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com