by

Крипто Үндэстэн ХК түүхэн шийдвэр гаргалаа 2022-12-16

photo_2022-12-16_16-53-59

2022 оны 12 сарын 16-ны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаар Компанийн стратегийн чиглэлд өөрчлөлт оруулж, цаашид үйл ажиллагаагаа төрөлжүүлэх, өргөжүүлэх хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч idax, АрдКойн лоялти оноог гаргагч Ард Бит, стэйблкойн болох Монгол Тетерыг гаргагч Монгол ДиФай, блокчэйн хөгжүүлэгч Дайверс Солюшнс, мета платформ Металандыг хөгжүүлэгч Метафорс, NFT зах зээл болох Ард Арт, крипто мэдээллийн цогц сайт Krypto.mn, лоттоны МПерс зэрэг компаниудын хувийг Крипто Үндэстэн ХК-д нэгтгэхээр боллоо.

Ингэснээр 2017 онд үүсгэн байгуулагдсан Крипто Үндэстэн Сан нь 2021 оны эхнээс Крипто Үндэстэн хувьцаат компани хэлбэртэй болж үндсэн үйл ажиллагаа нь криптод суурилсан хөрөнгө оруулалтын пассив багц байж, Монголчууддаа криптовалютад хөрөнгө оруулалт хийх, хөрөнгөө мэргэжлийн багаар удирдуулах боломжийг нээж өгсөн юм. 2022 онд болсон хувьцаа эзэмшигчдийн хурлаар биржээ УБҮЦБ рүү хувьцаагаа шилжүүлэх шийдвэр гарсан бөгөөд бид холбогдох хүсэлтийг СЗХ болон МХБ-ид хүргүүлээд байгаа билээ.

МХБ-ийн “BUN” хувьцааны тикерийг “CNF” болгон өөрчлөх ажил эхэлсэнтэй холбоотойгоор 2022 оны 12 сарын 13-ны өдрөөс ажлын 10 хоногийн хугацаанд компанийн хувьцааны арилжаа түр зогссон байгаа. 

Дэлгэрэнгүй мэдээллийг:

КриптоҮндэстэн ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: ceo@cryptonation.mn 
Вэбсайт: www.cryptonation.mn