by

КриптоҮндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Д.Чадраабал томилогдлоо  2022-09-13

цумУлаанбаатар хот, Монгол Улс, 2022-09-13 - КриптоҮндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Д.Чадраабал томилогдлоо. Тэрээр Ард Санхүүгийн Нэгдлийн Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгодоо хүрэх үйлсэд сүүлийн 6 жилийн турш бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байна. Тухайлбал, 2017 онд Ард Бит ХХК үүсгэн байгуулагдсан үеэс эхлээд Монгол Төгрөгөөр Биткойн авах боломжийг бүрдүүлж Блокчэйн технологи болон Криптовалютын салбарт хүчин зүтгэсэн бол 2019 оноос АрдКойн төсөлд түүчээлэн ажиллаж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн.

Д.Чадраабал нь 2020 онд Монгол инженерүүдтэй хамтран DAX.mn төслийг амжилттай хэрэгжүүлсэнээс гадна Монголын анхны стэйблкойн болох MONT төсөл, анхны DeFi төсөл болох ArdMoney, iDAX.mn, Ard Art, Metaland дээр ажиллаж байна. 

2017 оноос Крипто Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд тус Сангийн менежерээр ажиллаж, ТУЗ-ын гишүүн, Гүйцэтгэх Захирал хүртэлх албан тушаалуудад томилогдоод байна.

КриптоҮндэстэн ХК нь Ард Cанхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс,  АйДакс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) КриптоҮндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

КриптоҮндэстэн ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг:ceo@cryptonation.mn