by

БУЛГАН УНДРАГА ХК ТУЗ-ИЙН ГИШҮҮД АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 2021-06-08

photo_2021-06-08_12-27-57

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2017 онд Монголдоо анхны албан ёсны криптовалют арилжааны үйлчилгээг нэвтрүүлж, криптограф, блокчэйн технологийг судлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ойлголтыг олон түмэнд түгээх, боловсон хүчнийг бэлтгэх болон зах зээлд крипто-мөнгийг нэвтрүүлэх зорилгоор Ард Бит төслийг санаачлан, дэлхийн крипто-мөнгөний анхдагч банк болох Запо (xapo.com)-гийн агентаар ажиллаж эхэлсэн билээ.

Тус компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хөрөнгө Оруулагч Үндэстэн Форумаа 2017 онд Крипто Үндэстэн нэрийн дор зохион байгуулж, форумд оролцогчдын санаачилгаар Ард Санхүүгийн Нэгдэл криптовалютад хөрөнгө оруулж, давуу эрхийн хувьцаагаар нийт 158 хөрөнгө оруулагчтайгаар Крипто Үндэстэн ХХК (КҮС)-ийг үүсгэн байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан юм.

КҮС-ийн хөрөнгө оруулагчид 3 жилийн хугацаанд 110.7 хувийн ашигтай ажиллав. Тэд 2020 оны 12 сарын 26-нд дахин хуралдаж, цаашид нээлттэй компани байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шийдвэр гаргаснаар Ард Санхүүгийн Нэгдэл нь Булган Ундрага ХК-д хөрөнгө оруулалт хийж, эзэмшлийн бүх крипто-мөнгөн сангаа тус компанийн данс руу шилжүүлэн Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй анхны крипто компанийг үүсгэн байгуулсан.

Ийнхүү Булган Ундрага ХК нь биткойн болон криптовалютад хөрөнгө оруулах, крипто хѳрѳнгийн судалгаа явуулж, олон нийтэд тогтмол мэдээлэл ѳгөх, крипто хадгаламж, биткойн барьцаалсан зээлийн үйлчилгээ явуулах, хувьцаагаа бирж дээр чөлөөтэй арилжаалдаг болох зэрэг зорилго тавин ажиллаж эхэлсэн юм. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал 2021 оны 4 сарын 28-нд цахимаар амжилттай болж өндөрлөсөн бол Төлөөлөн Удирдах Зөвлөлийн анхны хурал 5 сарын 28-нд хийгдэж, компанийн үйл ажиллагааны чиглэл, стратегийг төлөвлөж, Гүйцэтгэх Захирлаар Блокчэйн, Криптовалют судлаач Б.Гантиг, ТУЗ-ийн Даргаар Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг тус тус томилогдлоо. Түүнчлэн Булган Ундрага компанийн нэрийг Крипто Үндэстэн ХК болгон өөрчлөх талаар хувьцаа эзэмшигчдээс эчнээ санал хурааж, дүрэмд холбогдох өөрчлөлтийг оруулахаар боллоо.

 Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэннийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com