Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн шинээр томилогдсон Төлөөлөн Удирдах Зөвлөл нь ээлжит бус хурлаа 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр онлайн хэлбэрээр явууллаа. Тус хурлаас ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн дэргэдэх хороодыг байгуулж, гишүүдийг томилжээ.
ТУЗ-ийн анхны ээлжит бус хурлаас ТУЗ-ийн даргаар П.Батбаярыг дахин сонгожээ. Мөн ТУЗ-ийн дэргэдэх Хөрөнгө Оруулалт, Санхүү, Эрсдэлийн хороонд Жим Андерсон, Ч.Ганхуяг, Бруно Рашле, Арно Вентура нарыг, Засаглал, Нэр дэвшүүлэх, Цалин урамшууллын хороонд М.Сэргэлэн, О.Одбаяр, Михаил Зелдович нарыг, Аудитын хороонд Ч.Мөнхбат, А.Сүхдорж, Х.Батхишиг нарыг тус тус томилсон байна.
Санхүү эрхэлсэн захирал Б.Золбоо АСН ХК-ийн 3-р улирлын үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг дэлгэрэнгүй танилцуулж, АНУ-ын Лос Анжелес хотод төвтэй хөрөнгө оруулалтын компани болох LDA Capital-ийн хөрөнгө оруулалтын хэлцлийн талаар танилцуулж, энэхүү хэлцлээс татгалзах болсон шалтгааныг ТУЗ-д тайлбарлажээ. Мөн өмнөх ТУЗ-ийн хурлаар танилцуулж байсан гадаадын бичил санхүүгийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийх ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулсан байна.
Ард Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
- MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
- MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
- MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг : info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com