by

Чулуун ГАНХУЯГ 2018-10-11

Чулууны Ганхуяг нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК – ийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй, тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Монголын Хөрөнгийн Биржээс 1991 онд хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр 1997 онд Унгар Улсын Будапешт хотын Корвинус Эдийн Засгийн Их Сургуулийг дүүргэж, Монголбанкинд хянан шалгагчаар оржээ.

1998 онд НҮБ-ын бичил санхүүгийн Микростарт төсөл дээр Санхүүгийн менежерээр шалгаран ажиллаж байгаад 1999 онд Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага болох Хөгжлийн Алтан Сан (ХАС)-г байгуулан Гүйцэтгэх захирлаар нь томилогдсон юм. ХАС нь бичил зээлийн үйл ажиллагааг амжилттай явуулсаар 2001 онд Говийн Эхлэл ББСБ-тай нэгдэж, өнөөгийн ХасБанк байгуулагдсан юм. Ганхуяг нь ХасБанкийг байгуулагдсан цагаас хойш 2009 оныг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2009-2010 онд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн Дэд сайдын албанд томилогдон тус тус ажиллаж байв. Тэрээр Унгар улсын өргөмжит консул, Монголын Эдийн Засгийн Форумын санаачлагч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн УЗ-ийн гишүүн, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэт албан тушаал хашиж байснаас гадна Монгол Улсад анхлан хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөнийг 1990-ээд оны сүүлээр эхлүүлж, СИДАН ХЗХ-ны Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 2009 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас түүнийг Дэлхийн Залуу Манлайлагчаар өргөмжилсөн байна.