by

Пүрэвжаргал БАТБАЯР 2019-02-12

2017 оны 8-н сараас Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ –н даргаар томилогдсон Батбаяр нь 15 гаруй жилийн хугацаанд Лондон болон Улаанбаатар хотод банк, санхүүгийн салбарт ажиллан туршлага хуримтлуулсан нэгэн юм. Бат нь ЕСБХБ-нд 10 орчим жил ажиллахдаа Монгол улсад уул уурхай, нефтийн газрын асуудал хариуцсан төлөөлөгчөөр, мөн Зүүн Европ, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд болон Монголыг хамарсан уул уурхай, газрын тосны салбар дахь томоохон хэд хэдэн шинэ төслүүдийг судалж, санхүүжилтийн гэрээ хэлцэл байгуулах, хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн. Түүний урьд нь гүйцэтгэж байсан бусад ажлуудаас дурвал, Монгол улсын тэргүүлэх арилжааны банкны нэг “Хаан Банк”, худалдаа, үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч “Интер групп ХХК” болон уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Олова ХХК”-д тус тус удирдах алба хашиж байсан.

ИБУИНВУ-ын Свонси хотын Уэльсийн их сургуулийг Эдийн засгийн бакалаврын зэрэгтэйгээр, Лондонгийн Бизнесийн Сургуулийг (LBS) мастерийн зэрэгтэйгээр (Masters in Finance) тус тус амжилттай дүүргэсэн тэрбээр одоо уул уурхайн зөвлөгөө, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “RMM Pty” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна. Мөн Батбаяр нь Монголын Регбигийн Холбооны ТУЗ-ын гишүүн юм.