by

БРУНО Рашле 2017-07-22

Хөрөнгө оруулалт, санхүү, эрсдэлийн хорооны гишүүн

Бруно Рашле 1997 онд Адвек Группыг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байгаад 2017 онд компаниа Шродер Группд худалдсан байна. Шродер Адвек нь хувийн хөрөнгө оруулалтын менежментийн төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани нь харилцагч санхүүгийн байгууллагуудаас хуримтлуулсан 10 гаруй тэрбум долларын санг удирдаж, дэлхийн хэмжээнд анхдагч болон хоёрдогч зах зээл дээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байна. Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн ердийн гишүүнээр 2015 оны 8 сараас ажиллаж эхлэв.