by

Нийгмийн сайн сайхны төлөөх БидИлүүБайжЧадна аянг эхлүүллээ 2022-11-02

bid iluu baij chadnaУлаанбаатар хот-2022-11-02- Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Академи, АрдКидс хамтран нийгмийнхээ сайн сайхны төлөө, тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхэд рүү чиглэсэн БидИлүүБайжЧадна аянг санаачлан эхлүүлж байна. Уг аяны зорилго нь томчууд бид ирээдүй хойч үедээ илүү гэгээлэг, илүү сайн сайхан нийгмийг бүтээхэд өнөөдрөөс эхлэн дор бүртээ хичээж, бидний үргэлжлэл болсон үр хүүхдэдээ эерэг нөлөөлөл үзүүлж, энгийн алхмаас эхлэхэд оршино.

Аяны турш хүүхэд хөгжил, тэдний өдөр тутамд тулгардаг асуудлыг хөндөж, гарц гаргалгаа олох, шийдвэрлэх, томчууд бидний олж хараагүй хийж болох ч хүүхдийн сайн сайхны төлөө өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, хүүхэд, гэр бүлийн харилцааг дэмжих, тэдний нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах юм.

Түүнчлэн, бид аяны нээлт болгож, нийт Ардад ажиллагсдынхаа хүүхдүүдийг Хөрөнгө Оруулагч Үндэстэнд нэгтгэж, тус бүр 10 ширхэг Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа (AARD) бэлэглээд байгаа бөгөөд БидИлүүБайжЧадна аяны хугацаанд энэхүү ажлаа Монгол Улсынхаа өнцөг булан бүрт суугаа хүүхэд багачуудад хүргэхийг зорилго болгон ажиллаж байна. Эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөө бодитой хувь нэмэр оруулах гэгээлэг үйлсэд хүн бүхнийг уриалж байна.

АрдКидс Апп нь Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох, тэдний санхүүгийн цогцоор шийдэх, Монголын цорын ганц бөгөөд анхны аплликейн юм. АрдКидс Аппад Ардын бүрэлдэхүүн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн хүүхдэд зориулсан хувилбар багтаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: academy.ard.mn/

Бид Илүү Байж Чадна.