by

Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар Цолмонгийн Бархас томилогдлоо  2022-11-09

 

barhasУлаанбаатар хот, 2022-11-09- Ард Секюритиз Үнэт Цаасны Компанийн Гүйцэтгэх Захирлаар Цолмонгийн Бархас томилогдлоо. Тэрээр байгууллагын санхүү, маркетинг, менежментийн чиглэлээр 9 жил гаруй ажилласан туршлагатай. Голомт банкинд Салбар хариуцсан менежер, Таван Богд Групп-д Маркетингийн албаны дарга болон Ерөнхий менежерийн албан тушаал хашиж байснаас гадна Ард, Монгол ТВ хамтран бүтээсэн, дэлхийн алдарт бизнесийн нэвтрүүлэг Аппрентис Монгол шоуны ялагч болсноор Ард Холдингс Интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирал, Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетинг, ПР Хариуцсан Захирлаар тус тус ажиллаж байв. Ц.Бархас нь Эдийн засгийн чиглэлээр Санхүү, Эдийн Засгийн Их Сургуульд бакалаврын зэрэг, мөн АНУ-ын Виржиниагийн Олон Улсын Их Сургуульд Бизнесийн удирдлагын чиглэлээр мастер цол хамгаалжээ.

Уг томилгооны талаар Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг хэлэхдээ: “Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг өрнүүлж, компанийнхаа эрхэм зорилго болгосон. Ард Санхүүгийн Нэгдлийн бүрэлдэхүүнд багтдаг компаниудаас энэхүү эрхэм зорилгод хүрэхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг Ард Секюритиз ҮЦК-ийн Гүйцэтгэх Захирлаар Бархас томилогдож ажиллахаар болж байна. Бархасыг Аппрентис шоуны анхны ялагчаар тодрох үеэс ямар хүсэл эрмэлзэлтэй, зорилгынхоо төлөө хэрхэн тууштай зүтгэж чаддагийг Монголын үзэгчид харсан. Тэгвэл энэхүү өндөр чадвартай боловсон хүчин Ц.Бархас маань та бидний эхлүүлсэн Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг улам эрчимжүүлэхэд маш том түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.” гэв. 

Ард Секюритиз ҮЦК ХХК нь 1997 онд байгуулагдсан бөгөөд брокер, дилер, андеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэт санхүүгийн зуучлалын цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй Монгол Улсын ууган Үнэт Цаасны Компани юм. Өдгөө 150 мянга гаруй иргэдэд үнэт цаасны арилжаанд оролцох дансыг нээсэн байна. Ард Секюритиз ҮЦК ХХК-н сүүлийн үеийн амжилтаас дурдвал, энэ оны III улирлын байдлаар ББЗЗ дээр 25.2 тэрбум төгрөгийн компанийн бондын санхүүжилт татаж, Хөрөнгийн биржийн арилжаагаар 47.2 тэрбум төгрөгийн хувьцаа болон сангийн нэгж эрхийн арилжааг зуучилсан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Секюритиз ҮЦК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardsecurities.com
Вэбсайт: ardsecurities.com/