by

АРД ХОЛДИНГС ИНТЕРНЭШНЛЫН ТУЗ ХУРАЛДЛАА 2021-03-09

photo_2021-03-12_10-08-28

Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, 2021-3-9 - Ард Холдингс Интернэшнл ХХК (цаашид АХИ гэх) нь ТУЗ-ийн хурлаа 3 сарын 5-нд хийв.

АХИ-ийн Гүйцэтгэх захирлаар Аппрентис Монгол Шоуны ялагч Цолмонгийн Бархас томилогдон ажиллаж байгаа билээ. 

АХИ-ийн ТУЗ-ийн даргаар Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, гишүүдээр Монгол Улсын Ерөнхий Сайд асан, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн ТУЗ-ийн дарга Ринчиннямын Амаржаргал, ДеФакто Институтын үүсгэн байгуулагч Дамбадаржаагийн Жаргалсайхан, Монполимет Группын Ерөнхий захирал Нармандахын Мөнхнасан, Гацуурт компанийн Ерөнхий захирал Лхагваагийн Чинбат, Грэйп Сити Монгол компанийн ТУЗ-ийн дарга Авирын Сүхдорж нар ажилладаг байна. 

Ард Холдингс Интернэшнл нь Ард Санхүүгийн Нэгдлийн (цаашид Ард гэх) 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монголдоо болон бүс нутагт банкны хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнан ажиллахаар 2019 онд байгуулагдсан. АХИ нь 2021 онд Монголын банкны салбарт хөрөнгө оруулах ажлаа эхлүүлж, бүс нутагтаа тэлэх, хөгжингүй улсын хөрөнгийн зах дээр давхар бүртгэлтэй болохоор бэлтгэл ажлаа базааж эхэллээ. 

Ард (MSE:AARD 03260) нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь Ард Даатгал (MSE:AIC 05480), Ард Кредит (MSE:ADB 05509), Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан (MSE:MNP 05412), ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Менежментын удирдлагад Монголын анхны хаалттай хамтын сан болох Үндэсний Хувьчлалын Санг (MSE:XOC 4001) 2020 оны сүүлээс эхлэн ажиллуулж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Бидэнтэй холбогдохыг хүсвэл:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com