by

Ард Санхүүгийн Нэгдэл Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банкны албан ёсны гишүүнээр элсэж, хамтран ажиллахаар боллоо 2021-05-03

Ард Санхүүгийн Нэгдэл нь Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банктай (Women’s World Banking) гэрээ байгуулж, тус нийгэмлэгийн гишүүн байгууллагаар элсээд байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохиогддог “Making Finance Work for Women” эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээний энэ жилийн голлох ивээн тэтгэгчдийн нэгээр шалгаран ажиллахаар боллоо.

Нью-Йорк хотод төвтэй Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк нь эмэгтэйчүүд, тэдний гэр бүл болон хүрээлэн буй нийгэмд нь эдийн засгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бий болгох санхүүгийн шийдэл, санхүүгийн байгууллага болон холбогдох бодлогын орчинд зураглал, төсөл боловсруулж, хөрөнгө оруулалт хийдэг олон улсын нийгэмлэг юм. Тус нийгэмлэг нь бага орлоготой эмэгтэйчүүдэд санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Дэлхийн 31 орны тэргүүлэгч 56 байгууллагатай хамтарч ажилладаг ба спонсор агент байгууллагуудаас дурдвал Австралийн Засгийн газар, Дэлхийн Банк, Виза Фаундэйшн, СИДА, Билл энд Мелинда Гэйтс, Кредит Сюис гэх зэрэг томоохон агентууд багтаж байна. 

Ард Санхүүгийн Нэгдлийн дэргэдэх Ард Академи Санхүүгийн Боловсролын Төв нь 2016 оноос хойш иргэдэд хувийн санхүүгээ ухаалгаар удирдахад шаардлагатай мэдлэг мэдээллийн тэргүүлэх эх сурвалж болох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж ирсэн ба танхим болон зайны сургалтууд, видео хичээл, нийтлэл зэргийг Ардын охин компаниудтай хамтран тасралтгүй хүргэсээр ирлээ. Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банкны хамтрагч байгууллагаар элссэнээр энэхүү үйл хэргээ улам сайжруулж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн санхүүгийн боловсролыг үргэлжлүүлэн дэмжихээр зогсохгүй, санхүүгийн бүхий л төрлийн үйлчилгээгээ хамтын судалгаа шинжилгээ дээр үндэслэн боловсруулж, олон нийтэд түгээх боломжтой болж байна. 

Ард  Санхүүгийн Нэгдэл нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE: XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банк

Вэбсайт: womensworldbanking.org 
Утас: +1 212-768-8513

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Вэбсайт: ardholdings.com
Имэйл: info@ardholdings.com
Утас: +976 77078080

Ард Академи Санхүүгийн Боловсролын Төв

Вэбсайт: academy.ard.mn 
Имэйл: info@academy.com
Утас: +976 77078080