by

АРД ДААТГАЛ ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА 2021-02-13

photo_2021-02-13_20-11-47

Хэвлэлийн мэдээ

Улаанбаатар хот, Монгол Улс, 2021-2-13 - Ард Даатгал ХК (MSE:AIC)-йн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны хурлаас Компанийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүн, 2021 оны нөхцөл байдалд хийсэн шинжилгээн дээр тулгуурлан өнгөрсөн жилийн ашгийнхаа 48.15 хувийг буюу нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нэгж хувьцаанд 40 төгрөг оногдох юм. 

2020 онд цар тахал, хөл хорио, эдийн засгийн уналттай жил байсан боловч бид нийт хураамжийн орлогоо 15.8 тэрбум төгрөгт анх удаа хүргэсэн бол нөгөө талдаа харилцагчдын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу 4.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг олгов. Компанийн нийт цэвэр ашиг 2.1 тэрбум төгрөгт хүрснээр хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн үнэ цэнийг нэмэгдүүлж чадлаа. 2021 оны 2 сарын 11-ний өдрийн байдлаар манай хувьцааны үнэ арилжааны явцад 940.00 төгрөгт хүрч, 928.05 төгрөг дээр хаагдсан нь зах зээл дээрх бидэнд үзүүлж буй итгэлийг харуулсан үзүүлэлт мөн билээ. 

Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард, MSE:AARD)-ийн хөрөнгө оруулалттай Ард Даатгал нь сүүлийн таван жил дараалан ногдол ашиг хуваарилж ирсэн нь бидний хувьд нэгэн чухал үзүүлэлт юм. Өнгөрсөн жил нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийн хэмжээ 34 төгрөг байсан бол энэ жил 40 төгрөг болж өсч байгаа нь Ардын зүгээс мөрдөж ирсэн “Хүчтэй. Хамтдаа.” урианы тод илрэл юм. Бид энэ хүнд хэцүү үеийг Хамтдаа даван туулах ёстой, Хүчтэй нь бусдадаа түшиг болдог байх ёстой гэдэгт Ардын удирдлага бат итгэдэг. 

Ард Даатгал нь 1994 онд байгуулагдсан даатгалын салбарын ууган компаниудын нэг билээ. Манай компани 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөрөө дамжуулан орон даяар даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгодог. Бид 2018 онд IPO хийж 1,359 хувьцаа эзэмшигчтэй нээлттэй хувьцаат компани болсон ба 2020 оны 12 сарын 31-ний байдлаар энэ тоо 2,069 болж өсөөд байна. Манай компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо тогтмол өссөөр байгаа бөгөөд компани нь үнэт цаасны зах зээлийн чиг хандлагыг тодорхойлогч ТОП 20 индексэд нээлттэй хувьцаат компани болсноосоо хойш 3 жил дараалан багтаж ирлээ. 

Хувьцаа эзэмшигч та Цөөвөр хэмээх Цагаагчин Үхэр жилдээ олз омог ихтэй, ашиг орлогоо арвижуулан эрүүл энх, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе! 

Ард Даатгал нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани юм. Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7720 0088
И-мэйл хаяг: info@arddaatgal.mn
Вэб сайт: www.arddaatgal.mn