by

“ANGLO AMERICAN” КОМПАНИ МОНГОЛ ДАХЬ САЛБАРАА ХААХААР БОЛЛОО 2015-11-13

2015-11-5 Лондонд төвтэй “Anglo American” компани энэ оны эцэс гэхэд Монгол дахь салбараа хаах болсон талаар цахим шуудангаар мэдээллээ. Тус компани зардлаа танах үүднээс зарим бүс нутгийн салбар оффисуудаа хааж байгаа ажээ. Зардал танах төлөвлөгөөний хүрээнд дэлхий даяар ажиллах хүчнээ цөөрүүлэх замаар 300 сая долларын хэмнэлт гаргахыг зорьж байгаа бөгөөд энэ хүрээнд 6000 орчим ажлын байрыг цомхотгох тооцоотой байгаа гэж мэдээлжээ. “Anglo American” компани 2012 оноос Монгол Улсад салбар оффисоо нээсэн боловч Монголд уул уурхайн чиглэлээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. Хэдий тийм боловч энэ хугацаанд Монголын уул уурхайн салбарын голлох төлөөлөгчидтэй харилцаа тогтоож чадсан гэж үзжээ. Мөн Монгол Улс эрдсийн хэд хэдэн голлох салбарт ирээдүйтэй гэж үзсэн хэвээр байгаагаа илэрхийлсэн төдийгүй, цаашид өсөн хөгжих Монгол Улсын уул уурхайн салбартай хамтран ажиллах боломжийг эрэлхийлнэ гэж онцолсон байна. Урьд нь “Anglo American” компанийн зүгээс “Таван Толгой”-ийн ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлж байжээ. www.bloombergtv.mn