by

Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал, Амар Даатгал компаниуд хамтын ажиллагаа эхлүүллээ 2022-12-20

photo_2022-12-20_15-32-33

Улаанбаатар хот-2022-12-20- Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Даатгал ХК Амар Даатгал ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Уг хамтын ажиллагааны хүрээнд Ард болон Амар Даатгал хамтран даатгалын зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг дээд түвшинд хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө оруулалтын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллах юм. 

Ийнхүү салбартаа тэргүүлэгч компаниуд хамтарснаар санхүү, даатгалын зах зээлд инновацлаг шинэ технологийн шийдэл нэвтрүүлэх, даатгалын зах зээл дэх дутмаг үйл ажиллагааг хамтран хөгжүүлж, судлан боловсруулна.

Амар Даатгал нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй нээлтүүдийн нэг болох даатгалын салбар болон технологийн үсрэнгүй хөгжлийн боломжуудыг харилцагчдадаа нээхийг зорилго болгон ажилладаг. Улмаар энэхүү боломж болон өөрсдийн туршлагад суурилан салбартаа эерэг өөрчлөлт авчирч, даатгалын үр өгөөжийг илүү олон хүнд түгээж, эрсдэлийг хамтын хүчээр даван туулахад нь туслахыг эрмэлздэг. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Амар Даатгал ХХК 

Төв оффис: Хан-Уул дуурэг, 15-р хороо, Их Монгол улс гудамж, Хүннү-2222, 101-118 байр, 17011
Холбогдох утас: 1800 2111
И-мэйл хаяг: info@amardaatgal.mn
Вэбсайт: amardaatgal.mn