by

Ард Санхүүгийн Нэгдэл ХК 4,335,026 ширхэг хувьцаагаа амжилттай халааслалаа. 2025-06-13

Ард Санхүүгийн Нэгдэл ХК (цаашид “Компани” гэх)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2025 оны 4 сарын 24-ний өдрийн 25/15 тоот тогтоолоор 12,658,754,800 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх Компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авч, хувьцааны төлбөрийг Хөвсгөл ХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцаагаар төлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд захиалга хүлээн авах хугацаа 2025 оны 5 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлт гаргасан нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын дагуу өмчлөх эрхийн шилжүүлгийн гүйлгээг амжилттай хийж дууссан ба үүний үр дүнд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хувьцаанд дараах байдлаар өөрчлөлт орсон байна.

    2025.05.30 2025.06.10
Нэр Тоо ширхэг % Тоо ширхэг %
Ардын Тэтгэврийн Данс ХХК 2,771,433 9.69% 2,128,408 8.77%
Ард Бит ХХК 2,487,972 8.69% 1,910,699 7.87%
Raschle Bruno Eduard 2,109,997 7.37% 1,620,400 6.67%
Авир Сүхдорж 1,944,990 6.80% 1,493,668 6.15%
Чулуун Ганхуяг 1,649,386 5.76% 1,266,663 5.22%

Компани нийт 4,335,026 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авч, халааслав.