by

ADB-ИЙН АНХДАГЧ АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ДАВЖ БИЕЛЭВ. 2019-03-04

Ард Кредит ББСБ ХК (Ард Кредит)-ийн анхдагч зах зээлийн хувьцааны захиалга 2 сарын 18-аас 3 сарын 1-ний хооронд явагдаж, компанийн 25 хувь буюу 70,000,000 ширхэг хувьцааг стратегийн хөрөнгө оруулагч болон олон нийтэд санал болгосон билээ.

Стратегийн хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум төгрөг босгосон бол олон нийтэд санал болгосон хэсэгт нийт 1,763 хувь хүн, аж ахуй нэгжээс 7.3 тэрбум төгрөгийн захиалга ирж, татан төвлөрүүлэх доод дүнгээс даруй 299 хувь давсан байна.

ADB гэх тикер дор бүртгэгдэх энэ хувьцааны олон нийтэд санал болгож байгаа 35 сая ширхгийг нь Монголын Хөрөнгийн Биржийн "Анхдагч зах зээлийн арилжааны журам"-ын захиалгын бүртгэлийн аргыг ашиглан 70-85 төгрөгийн хооронд санал болгосон юм. Захиалгын дийлэнх нь 85 төгрөг байсан хэдий ч үнэт цаас гаргагч болон андеррайтер компаниудын зүгээс МХБ-ийн журам, хөрөнгө оруулагчдад өгөх өгөөж, хүртээмжийг харгалзан үзэж, нэгж хувьцааны нийлүүлэх үнийг нийт ирүүлсэн захиалгын тоо хэмжээгээр жигнэсэн дундаж ханш буюу 81 төгрөгөөр тогтоохоор шийдвэрлэсэн болно. Ийнхүү тогтоосон ханшнаас буюу 81 төгрөгөөс дээших захиалгыг журмын дагуу 43.73 хувиар хувь тэнцүүлэн тооцож хуваарилах бол 81 төгрөгнөөс доогуур өгсөн оролцогчдын захиалга биелэх боломжгүй юм.

Ард Кредитын нэгж хувьцааны үнэ 81 төгрөгөөр тогтсоноор олон нийтээс 2.8 тэрбум төгрөг, стратегийн хөрөнгө оруулагчдаас 2.5 тэрбум төгрөг, нийт 5.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх боломжтой болов. Энэхүү мөнгө Ард Кредитын зээлийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зарцуулагдах бөгөөд 2019 оны эхээр нэвтрүүлж эхэлсэн Ард Апп-аар дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар хүргэхээр зорин ажиллаж байна. Энэ IPO-г амжилттай хийснээр Ард Кредит нэмж итгэлцэл, бонд, зээлээр эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломж нэмэгдэж байгаа бөгөөд энэ 3 дугаар сард Японы эх үүсвэрээс нийт 5 сая долларын зээлийг төгрөгөөр оруулж ирж байгаа болно.

Ард Кредитын IPO-ны тэргүүн андеррайтераар Ард Капитал ҮЦК, туслах андеррайтераар Ард Секюритиз ҮЦК, хуулийн зөвлөхөөр ИЭлСи ХХН, үнэлгээчээр БДО Аудит ХХК, аудитороор Далайван Аудит ХХК тус тус ажилласан байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу.

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсийн байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Ард Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com

Хүчтэй. Хамтдаа.