by

Ард Санхүүгийн Нэгдэл компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийлээ 2021-05-04

photo_2021-05-04_10-13-39

Улаанбаатар хот, Монгол Улс, 2021-05-04 - Ковид-19 цар тахал дэлхий нийтийг туйлдуулсан 2020 онд Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь хөрөнгийн зах зээл дээр олон шинэ алхмыг эхлүүлж, үргэлжлүүлж, эдийн засгийн хүнд үеийг ажралгүй даван, амжилт дагуулж, хувьцаа эзэмшигчдийнхээ эгнээг тэлсээр байсан цөөн хэдэн компанийн нэг болсон юм. Нээлттэй охин компаниудынхаа хамтаар Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индексыг тэргүүлсэн түүхэн амжилттай жил байлаа.

Энэ амжилтаа бататгаж, тайлагнан, ирэх жилийн төлөвлөгөөгөө хэлэлцсэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 4 сарын 30-нд амжилттай болж өндөрлөв. Ковид-19 цар тахлын шалтгаанаар хувьцаа эзэмшигчдийн хурал 69.98 хувийн ирцтэйгээр 2 дахь жилдээ цахим хэлбэрээр  зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн хуралд дохионы хэлмэрчийг байлцуулсан нь Ардаас уриалдаг: Монголчууд бүгдээрээ хөрөнгийн зах зээлд олуулаа болох, ашиг хүртэх, дэлхийд гарах, бид Хүчтэй,  Хамтдаа гэх том зорилгод хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран хүн бүр ирээдүйгээ баталгаажуулах боломжийг бататгасан бөгөөд нийгмийн хариуцлагын талаас үнэтэй хувь нэмэр боллоо.

Жилийн тайлангийн хурлаар:

  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан;
  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаар ТУЗ-ийн гаргасан дүгнэлт;

Хэлэлцэх асуудлын хүрээнд компанийн ТУЗ-ийн Ердийн болон Хараат бус гишүүдийг нэр дэвшүүлсэн юм. Үүнд, Ердийн гишүүнд Ч.Ганхуяг, Бруно Рашле, А.Сүхдорж, О.Одбаяр, Хараат бус гишүүнд П.Батбаяр, М.Сэргэлэн, Ч.Мөнхбат, Михаил Зелдович, Арно Вентура нар дэвшиж, хувьцаа эзэмшигчдийн олонхийн саналаар томилогдсон юм. 

Ардын Гүйцэтгэх Захирал Ч.Ганхуяг: Манай компаниуд Монголын Хөрөнгийн Бирж дээрх арилжаанд хамгийн дээгүүр үзүүлэлттэй байна. Аливаа шинэ зүйлийг нэвтрүүлэхэд зам нь дардан байдаггүй. Асуудал тулгардаг. Гэхдээ бид зорьсон ажлаа хийгээд явдаг. Хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүй, зах зээлийн орчинг сайжруулах тал дээр бид манлайлан ажиллаж ирсэн. Өнгөрсөн олон жилийн турш бид Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөнийг зарлаад хөрөнгийн зах зээлийн оргилд тугаа мандуулахыг зарлаж байгаад зорьсон. Та бүхэн дэмжсэн, нэгдсэн, нийлсэн. Өнөөдөр бид 60 мянгуулаа болоод байна. Өдий хүртэл санхүүгийн зах зээл дээрх топ индексэд нөлөөлөгч гол хүч болж ирлээ. Хөрөнгө оруулагчид, компанийн эзэд та бүхэн ашиг өгөөжөө хамгийн дээд түвшинд хүртэж байгаа. Хувьцааны үнийн өсөлтөөс ашгаа аваад гарч байгаа хүн байхад ногдол ашиг, бусад урамшууллыг авч байгаа хүмүүс байна. Энэ бол та бидний хамтын хүчин зүтгэлийн үр дүн. Ард иргэд таашаан хүлээж авсан Аппрентис Монгол нэвтрүүлгийг бид ивээн тэтгэж, шүүгчээр ажилласан. Бизнес явуулахад юун дээр анхаарах, залуус хаана алдаад байна, бизнесийн салбарыг сонгоод орж ирж байгаа залуус ямар шинж чанартай байдаг, яаж зориглож, зогсолтгүй ажиллаж амжилтад хүрдгийг олон түмэндээ харуулъя гэж шийдсэн. 

Өдгөө Ард Секюритиз компани Монголын хамгийн том брокер, мөн хөрөнгө оруулагч компани лтын банк боллоо. 2006 оноос хойш нэг өдөр ч зогсохгүй ажилласны эцэст 2021 оны эхний улирлын байдлаар хамгийн өндөр ашигтай компанийг бий болгож чадлаа. Interactive Brokers буюу олон улсын зах зээл дээр Монголчууд арилжаанд оролцож олон улсын компаниудын хувьцааг авах боломжийг олгосон.

14 жилийн турш ажилласан Ард Лайф энэ 7 хоногт 30 мянган харилцагчтай боллоо. Бид анхдагч, мөс хагалагч болсон. Хөрөнгийнх нь хэмжээ 70 тэрбумд хүрлээ. Төр засгийн зүгээс баялгийн сантай болъё, тэтгэврийн хуримтлалтай болъё гэж олон жил ярьсан. Бид үүнийг ажил хэрэг болгосон. Ард Лайф өнөөдөр Хөрөнгийн Бирж дээр хамгийн том тоглогч болж гарч ирсэн” хэмээн онцолсон юм.

Мөн тэрбээр хамгийн олон хүүхдийг ирээдүйгээ бататгах хувьцаатай болгох зорилго тавин ажил хэрэг болгож буйгаа, Ард Кредит нь Монголбанкны банк хоорондын жижиг гүйлгээний системд холбогдсон, цахим мөнгөтэй болсон тухай ч онцолlлоосон. Арилжааны банкинд стратегийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг гаргаж, холбогдох гэрээ, хүсэлтээ Монголбанкинд хүргүүлснээр Ард нь банкинд хөрөнгө оруулах анхны нээлттэй компани болох юм. Монголчууд газрын доорх баялгаа тэгш хүртэх том төслийг амжилттай хэрэгжүүлж байгаагаа мөн дуулгав.

Ард нь Монголын манлай хүнс үйлдвэрлэлийнгч манлай компанид 40 тэрбум төгрөгийн хаалттай бондыг босгож өгчээ. Хөрөнгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох том төслийг эхлүүлэн Монголын Үнэт Цаасны Биржид стратегийн хөрөнгө оруулалт  хийхээр болсон байна. Энэ нь цаашид компаниуд бага өртөгтэй, урт хугацааны санхүүжилт босгох, хөрөнгийн зах дээр илүү олон сонголттой бүтээгдэхүүн санал болгох, улмаар Улаанбаатар хотыг олон улсын санхүүгийн төв болгох эхний алхам гэв.

Ардын санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын Грант Торнтон компани хөндлөнгийн аудит хийлээ. Грант Торнтон компани нь дэлхийн 138 улс орны 58 мянга гаруй мэргэжилтнээс бүрдсэн баталгаажуулалт, татвар, зөвлөх үйлчилгээний дэлхийн 6 том фирмийн нэг бөгөөд Ардын 2020 оны 12 сарын 31-ний байдлаарх санхүүгийн тайлан нь санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу үнэн зөв илэрхийлэгдсэн гэсэн дүгнэлтийг өглөө”. 

Ардын цахимаар хийсэн эздийн хурлаас онцлох мэдээлэл: 

  1. Ард Санхүүгийн Нэгдлийн нийт үнэлгээ 2020 оны эцэст 59 тэрбум байсан бол 2021 оны I улиралд 408 тэрбумд хүрчээ. 
  2. Нийт хөрөнгө 2019 онд 78 тэрбум, 2020 онд 80 тэрбум байсан бол энэ оны эхний улиралд 447 тэрбум болоод байна.
  3. Цар тахлаас үүдэлтэйгээр 2020 онд 4 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2021 оны I улиралд 14.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
  4. 2019 онд 7.3 тэрбум, 2020 онд 7.1 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан бол 2021 оны эхний улиралд зардлын хэмжээ 2.9 тэрбумд хүрч буурчээ.  
  5. 2020 онд нийт хувьцаа эзэмшигчдэдээ 1 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ.

Ард эдүгээ олон нийтийн хөрөнгө оруулалтын гурав3 дугаар аянаа зарлаж, АрдКойн криптовалютыг олон улсад танилцуулсан таатай мэдээг нийтлэлийн төгсгөлд онцолъё.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын арга хэмжээг дэлгэрэнгүй үзэхийг хүсвэл энд дарна уу.

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэннийг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com