
Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь шинэ төрлийн коронавирусын /COVID-19/ болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгслийг ашиглан хуралдуулах боллоо. Хувьцаа эзэмшигч та хурлын өдөр live.ard.mn цахим хуудсаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа оролцоно уу.
ХУГАЦАА: 2021 оны 4 сарын 30-ны өдрийн 14:00 цагт live.ard.mn цахим хуудсаар хуралдана. Та цахим хуралд оролцохдоо өөрийн регистрийн дугаар, урьдчилж авсан нууц кодоор нэвтэрнэ үү.
КОМПАНИЙН ОНООСОН НЭР: "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК
ХУРЛЫН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:
- Компанийн 2020 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг танилцуулах;
- Компанийн 2020 оны санхүүгийн болон үйл ажиллагааны жилийн тайланд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг батлах;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг томилох.
Бүртгэлийн өдөр: 2021 оны 4 сарын 12-ны өдөр
ХУРАЛД БЭЛТГЭХ ЯВЦАД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТАНИЛЦАЖ БОЛОХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ:
- Компанийн 2020 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан;
- Компанийн 2020 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлт;
- Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүнд нэр дэвшигчдийн танилцуулга;
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын дэг;
- Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тогтоолын төсөл.
Хувьцаа эзэмшигч та 2021 оны 4 сарын 30-ны өдрөөс өмнө ажлын өдрүүдэд 9:00 -18:00 цагийн хооронд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байрны 2 давхарт ирж хурлын материалтай танилцах боломжтой.
Хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн байр хаягаар дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2021 оны 4 сарын 29-ний өдрийн 14:00 цаг байна.
Холбоо барих хүний нэр: ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Х.Хулан
Утас: 77078080, 99441747
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС