by

29-р сургууль дээр зочилж хандив өргөлөө 2014-05-14

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль дээр Ард Холдингсын хамт олон зочиллоо. Тус сургуулийн 310 хүүхдэд тусламж болгон дүрэмт хувцас авахад зориулан 5,000,000 төгрөгийн хандив өргөлөө. Бид авьяаслаг хүүхдүүдийн бүжиглэж, дуулж, хөгжимдөж байгааг сэтгэл догдлон үзэж, авъяас чадвар, зориг, тэмүүлэл, мөрөөдлийг нь тэтгэхэд үнэхээр сайхан байлаа. Эдгээр хүүхдүүд байгалиас хувь дутсан ч авьяас чадвар, сурж хөдөлмөрлөх хүсэл тэмүүллээр дүүрэн байгааг дурьдахгүй байж болохгүй.

Бид тоглоом, хичээллийн хэрэглэл, чихэр жимс зэрэг сэтгэлийн бэлгээр гарыг нь цайлгалаа.

Хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээл, сурсан зүйлсээ бидэнтэй хуваалцаж байхад анхаарал халамж, хайраар дутагдаж байгааг очсон зочид бэлхнээ харлаа. Хүүхдүүд дээр зочлон очиж, танилцаад урмаар тэтгээхийг та бүхэнд уриалья!

Хүүхдүүдэд тулгарч буй нэн түрүүний асуудалд сургууль орж гарах цорын ганц зам гарцыг нь хааж барьсан үйлчилгээний байшингууд, мөн сурч хөдөлмөрлөх, амьдрах орчны тохижилтын нөхцөл байгаа бөгөөд эдгээр асуудлыг ээлж дараатай хамтдаа шийдэхээр боллоо. Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Сайн үйлсэд нэгдсэн Ард Кредит ББСБ, Ард Даатгал, Техник Технологийн Дээд Сургууль болон Уайлд Дижитал Эйженсигийн хамт олон, мөн 29 дүгээр сургуулийн багш ажилчид, хамт олонд маш их баярлалаа.