by

2016 ОНД МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ҮҮ 2016-01-08

2016-01-05
2015 онд огцом саарсан эдийн засгийн өсөлт 2016 онд төдийлөн өөрчлөгдөхгүй гэж Монголбанк инфляцийн төлөв байдлын тайланд дурджээ. Монголбанкны инфляцийн төлөв байдлын тайланд 2016 онд эдийн засаг төдийлөн өөрчлөгдөхгүй, потенциал үйлдвэрлэлийн түвшнээс доогуур хадгалагдахаар байгааг онцолсон байна. Гэхдээ эдийн засгийн өсөлт 2016 онд “Оюу Толгой”-ийн уурхайн II шатны хөрөнгө оруулалтын нөлөөгөөр "эерэг" түвшинд хадгалагдаж, 2017 онд нэмэгдэн потенциал түвшинд хүрэхээр байгааг Төв банкнаас мэдээллээ. Жилийн инфляци 2016 оны эцэс хүртэл буурч, 2017 онд нэмэгдэх төсөөлөл гаргасан байна. Дэлхийн банкны үзэж байгаагаар уул уурхайн салбарын өсөлт гадаад эрэлт буурч байгаа учраас саарах эрсдэлтэй байна. Энэ хэмжээгээр 2016 онд эдийн засгийн өсөлтөд дарамт учруулахаар байгааг онцолжээ. Хэдий тийм боловч гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэснээр 2016 оны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэхээр байгаа ажээ. Мөн Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөвийг өөдрөг хэвээр үнэлээд байна.
www.bloombergtv.mn