by

Ард Санхүүгийн Нэгдэл #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг AARD хувьцаа олголоо 2022-12-02

photo_2022-12-02_16-30-33

Улаанбаатар хот, 2022-12-02 - Ард Санхүүгийн Нэгдэл #БидИлүүБайжЧадна аяны хүрээнд нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг AARD хувьцааг олголоо. Компаниас Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох, эх орныхоо ирээдүй хойч үед илүү гэгээлэг, сайн сайхан нийгмийг бүтээлцэх зорилгын хүрээнд #БидИлүүБайжЧадна аяныг эхлүүлсэн билээ. 

Аяны хүрээнд рд Санхүүгийн Нэгдэл, түүний охин компаниуд болон нийт хөрөнгө оруулалттай компаниудын нийт ажиллагсдынхаа хүүхэд бүрт 10 ширхэг Ард Санхүүгийн Нэгдлийн (MSE: AARD) хувьцааг олголоо. Үүнд, ТэнГэрЛиг Медиа Групп, Монгол Шуудан, Грэйп Сити, МОСТ Финтек зэрэг 23 компанийн ажиллагсдын 1,309 хүүхэд багтах бөгөөд нийт 13,090 хувьцаа олгогдлоо. 

Аяны турш хүүхэд хөгжил, тэдний өдөр тутамд тулгардаг асуудлыг хөндөж, гарц гаргалгаа олох, шийдвэрлэх, хүүхэд, гэр бүлийн харилцааг дэмжих, тэднийг нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллана. Эх орныхоо гэрэлт ирээдүйн төлөө бодитой хувь нэмэр оруулах гэгээлэг үйлсэд хүн бүхнийг уриалж байна.

АрдКидс Апп нь Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд хүүхэд бүрт санхүүгийн боловсрол олгох, тэдний санхүүгийн цогцоор шийдэх, Монголын цорын ганц бөгөөд анхны аплликейн юм. АрдКидс Аппад Ардын бүрэлдэхүүн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийн хүүхдэд зориулсан хувилбар багтаж байна. Санхүүгийн аялалаа хамтдаа эхлүүлье.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com