by

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖСЭН ХУДАЛДААНЫ ТӨВ НЭЭНЭ 2014-11-12

2014-11-4 Дотоодод үйлдвэрлэсэн бүхий л бараа, үйлчилгээг нэг дороос авах цэг байхаас гадна үндэсний үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжсэн худалдааны төв нээхээр болсон тухай ҮХААЯ-наас мэдээллээ. Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой Үндэсний үйлдвэр худалдааны төвийг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хажуу талд байрлах Шөнийн захад нээхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Тус худалдааны төвийг байгуулснаар Монголд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй бүхий л үндэсний үйлдвэрүүд өөрсдийн бараа, бүтээгдэхүүнээ нэг цэгээс борлуулах юм байна.