by

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ОЮУТОЛГОЙТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА 2014-08-22

2014-8-14 Оюутолгой ХХК үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс эрчим хүчний хэрэгцээгээ хангах гэрээ бий.  Үүний дагуу өнөөдөр Монгол Улсын Засгийн газар Оюутолгой ХХК хооронд “Монгол Улсын Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол боллоо.  Эрчим хүчний салбарын үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлснээр манай улсын эрчим хүчны салбарт хувьсгал гарч хөрөнгө оруулалтыг татах чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэлсэн юм.Гэрээг Оюутолгой ХХК -ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга С.Отгонбаяр, Гүйцэтгэх захирал Крейг Киннел нар үзэглэлээ.  http://mongolianeconomy.mn