by

“Эрдэнэс-ТТ” 160 сая ам.долларын борлуулалт хийнэ 2014-05-14

“Эрдэнэс-Тавантолгой” ХК он гарсаар өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Хятадын нүүрсний найман том худалдан авагчтай нүүрс борлуулах гэрээ байгуулж, нийтдээ 4.25 сая тонныг нийлүүлэхээр гэрээнд тусгажээ. Дээрх компаниудад хамгийн багадаа 150-160 сая ам.долларын борлуулалт хийхээр тооцоолсон байна.

Өнгөрсөн долоо хоногт урьдчилгаа 17 сая ам.доллар тус компанийн дансанд орж ирсэн бол энэ долоо хоногт 18 сая ам.доллар "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн дансанд орж ирэх аж.

Энэ жилийн хувьд “Эрдэнэс-Тавантолгой” ХК дээрх компаниудад нүүрсээ борлуулснаар “Чалко”-гийн болон бусад аж ахуйн нэгжээс зээлсэн өрөө бүрэн төлж, 56 орчим сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй үлдэнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргажээ.