by

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” “CHALCO”-Д 110 САЯ ДОЛЛАРЫН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ 2014-08-22

2014-8-14 “Эрдэнэс Тавантолгой” компани “Chalco” компанид 110 сая долларын өрийн үлдэгдэлтэй байгаагаа мэдээллээ. Хэдийгээр тус компанид төлөх өрийг нүүрсээр барагдуулж байгаа боловч үнийн хувьд хэтэрхий хямд байгаа учраас яриа хэлэлцээр хийж, үнийн асуудлаар тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгаа аж. Өмнө нь зургаан сарын хугацаанд харьцангуй дундаж үнээр борлуулах нэмэлт гэрээг “Chalco” компанитай байгуулаад байсан боловч долдугаар сард хугацаа нь дуусчээ.Үүнээс хойш хуучин гэрээний үнээр нүүрсээ авна гэж БНХАУ-ын тал мэдэгдсэн байна."Нүүрсний зах зээлийн үнэ буурсан, эрэлт хангалтгүй байгаа зэрэг шалтгаанаар энэ онд өрөө төлж барагдуулах эсэх нь тодорхойгүй байна" гэж “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь мэдээлсэн юм.Мөн зах зээлд өрсөлдөх үнээр бусад компанид нүүрсээ нийлүүлэх яриа хэлэлцээрийг хэд хэдэн компанитай хийж байгаагаа мэдэгджээ.2014 он гарсаар “Эрдэнэс Тавантолгой” компани 1.8 сая тонн нүүрс олборлосон бол өмнөх оны үлдэгдэл болон бусад 3.6 сая тонн нүүрсийг борлуулсан байна.Цаашид “Chalco” компанийн өрийг барагдуулсны дараа нүүрсний өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр баяжуулах үйлдвэрийг барих болон тээврийн зардлыг бууруулах арга хэмжээ авах талаар мэдэгдлээ.  http://bloombergtv.mn