by

“ЭЗЭН-100″ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДИЙН ИТГЭЛИЙГ СЭРГЭЭХ ТАЛААР ТҮЛХҮҮ АЖИЛЛАЖЭЭ 2014-08-22

2014-8-15 "ЭЗЭН-100" арга хэмжээ хэрэгжиж дуусахад хэдхэн хоног үлдээд байгаа бөгөөд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөлөөс өнгөрсөн хугацаанд ямар ажил хийсэн талаар  мэдээлэл хийлээ. "ЭЗЭН-100"-ийн гол зорилго нь итгэлцлийг бий болгох, эдийн засгийн хямралаас гарах гарцыг тодорхойлох, хууль эрх зүйн орчинг сайжруулах явдал байсан юм. Энэхүү арга хэмжээ шийдвэр гаргалтад хувийн хэвшлийнхний оролцоог нэмэгдүүлэх болон 65 багц ажил хийх хоёр чиглэлээр хэрэгжсэн байна. Эдгээрийн тайлангууд яамдууд дээр нэгтгэгдэж байгаа ажээ. Харин Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл гадаад, дотоодын 180 гаруй компанийн бизнесийн төлөөлөлтэй уулзахад дийлэнх нь "Оюу Толгойн" санхүүжилт болоод шударга, тэгш татварын шинэчлэл хийх талаар санал гаргасан байна. Мөн ашигт малтмалын хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх саналууд 60 хувьтай байжээ. Өнгөрсөн хугацаанд дээрх гурван гол саналаас хоёр нь ямар нэгэн байдлаар шийдэгдэж, хуулийн төсөлд тусгагдсан болохыг Эдийн засгийг хөгжүүлэх зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан мэдээллээ. http://bloombergtv.mn