by

Шинэ орон сууцны нэг м.кв-ын дундаж үнэ хоёр сая төгрөг байна 2015-12-17

2015-12-16
Монголбанк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны арваннэгдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэ тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 5,073 орон сууцны үнийг хамруулжээ. 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.4%-иар, өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар тус тус буурчээ. Тухайн сард зах зээл дээр өндөр өртөг бүхий шинэ орон сууц нийлүүлэгдсэнтэй холбоотойгоор шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн ч хуучин орон сууцны үнэ үргэлжлэн буурсан нь орон сууцны үнийг индексийг бага зэрэг буурахад нөлөөлжээ. 2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон. Орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7 хувьтай гарсан байна. 2014 оны арванхоёрдугаар сараас орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурч эхэлсэн бөгөөд 2015 оны арваннэгдүгээр сарын орон сууцны үнийн жилийн бууралт нь -10.9 хувьд хүрчээ. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 11 дүгээр сарын байдлаар 2,052,000 төгрөг болж өнгөрсөн оны мөн үеэс 3.8 хувиар буурсан байна. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны  нэг м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна. Хуучин, хоёр өрөө байрны дундаж үнэ 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар 84.7  сая төгрөг болж өмнөх сараас 2.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 14.3 хувиар тус тус буурчээ.
http://news.gogo.mn/