by

ЦАХИМ БАРИМТ ОЛГООГҮЙ БАЙГУУЛЛАГЫГ ОРЛОГЫН ХОЁР ХУВИАР ТОРГОНО 2016-01-08

2016-01-01
НӨАТ-ын хуулийн дагуу энэ оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн бараа, үйлчилгээ авахдаа төлдөг НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах систем хэрэгжиж байна. Уг системийг хэрэгжүүлэх төслийн багийнхны зүгээс бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан бөгөөд одоо аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахим баримтыг нэг бүрчлэн үйлчлүүлсэн иргэдэд олгохыг шаардах, шалгах ажил өрнөж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 7000 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага НӨАТ-ын буцаан олголт, сугалаа бүхий цахим баримтыг хэвлэн олгож эхлээд байна. Тухайлбал бүх шатахуун түгээх станцууд, томоохон супермаркетууд, KFC түргэн хоолны сүлжээ, найман нэрийн барааны дэлгүүрүүд, Некст элекрониксийн бүх салбарууд зэрэг аж ахуйн нэгжүүд цахим баримт олгож байна. Нийтдээ 27000 гаруй байгууллага цахим баримтыг хэвлэж өгөх үүргийг хуулиар хүлээж байгаа учир баримт өгөхгүй  байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх аж. Хэрэв сануулга авсан байгууллагууд 10 хоногийн дараа гэхэд цахимт баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогын 2 хувьтай тэнцэх төгрөгөөр торгох гэнэ.
www.montsame.mn